MONGOLIAN PROFESSIONAL INSTITUTE OF GEOSCIENCES AND MINING

Монголын Геологи, Уул Уурхайн Мэргэжлийн Институт нь (МГУУМИ) 2014 оны 1 сарын 7-ны өдөр байгуулагдаж тухайн сарын 21-ний өдөр Монгол Улсын бүртгэлд бүртгүүлсэн ба өөрөө удирдах ёсны, гишүүддээ үйлчлэх, ашгийн төлөө бус, мэргэжлийн төрийн бус байгууллага  юм.

 

BRIEF HISTORY OF ESTABLISHMENT

2010 онд Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэс баялгийн үндэсний стандарт, журамтай болох зорилт дэвшүүлснээр 2010 оны 4 сард салбарын сайдын тушаалаар “Ашигт малтмалын ордын нөөц, эрдсийн баялгийн олон улсын ангилалд дүн шинжилгээ хийх, Монгол Улсад авч хэрэглэх боломжийг судлах” ажлын хэсгийг байгуулснаар 2011 онд Хайгуулын ажлын үр дүн, ашигт малтмалын баялаг, ашигт малтмалын нөөцийг нийтэд нээлттэй тайлагнах олон улсад баримталдаг журамд нийцтэй Монгол улсын зааврыг (MRC Code) боловсруулах төсөл хэрэгжиж эхэлсэн юм. Ингээд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Монгол улсын үндэсний заавар, зөвлөмжийг боловсруулж гадаад улс орнууд ба үндэсний хэрэглэгчдэд таниулахын тулд Монгол улс Олон улсын нөөц, баялгийг тайлагнах стандартын хороо CRIRSCO-д гишүүнээр элсэх шаардлага гарч ирсэн билээ. CRIRSCO-д гишүүнээр элсэхийн тулд тус байгууллагаас тавигддаг шаардлагын дагуу мэргэжлийн, бие даасан, хараат бус, мэргэжлийн өндөр ёс зүй, ур чадвартай гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн олон улсад Монгол улсыг төлөөлөх чадвар бүхий мэргэжлийн байгууллага байгуулах хэрэгтэй болсон ба үүнээс үүдэн 2013 оны 9 сард Уул уурхайн сайдын тушаалаар “төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодод шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн экспертийн үндэсний байгууллагын дүрэм, гишүүнчлэл, ёс зүйн шаардлагын талаарх санал, төсөл боловсруулах” ажлын хэсгийг байгуулж уг мэргэжлийн байгууллагын дүрэм, журмыг боловсруулан 2013 оны 12 сард УУЯ-д эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Ийнхүү үндэсний хэмжээнд болон олон улсад хүлээн зөвшөөрөгдөх мэргэжлийн байгууллага болох МГУУМИ-ыг үүсгэн байгуулахад УУЯ-аас дэмжлэг үзүүлсэнээр 2014 оны 1 сард ажлын хэсгийн гишүүдээс МГУУМИ-ыг төрөөс хараат бус, бие даасан байдлаар үүсгэн байгуулан өнөөдрийг хүртэл төр ба төрийн бус байгууллага, салбарын мэргэжилтнүүдтэй хамтран амжилттай өргөжин ажиллаж байна.

МГУУМИ нь 2014 онд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Олон улсын нөөц, баялгийг тайлагнах стандартын хороо (CRIRSCO)-ны хурлаар CRIRSCO-ын 8 дахь гишүүн нь болж Ази тивийн анхны гишүүн байгууллага болсон юм.

 

GOVERNING POLICIES

BYLAW
CODE OF ETHICS
REGULATIONS 
FOR MEMBERSHIP
COMPETENT PROFESSIONAL ACCREDITATION
The Mongolian Institute of Geosciences and Mining
Ulaanbaatar, Mongolia
  • LinkedIn
  • Facebook
@ 2020 MPIGM. All rights reserved.