Mineral Resources Professional Council 

"Ашигт малтмалын тухай" хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.9, 48 дугаар зүйлийн 48.4,

"Газрын тосны тухай" хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6, 9 дүгээр зүйлийн 9.1.5 болон 9.1.11,

"Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай" хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4,

"Цөмийн энергийн тухай" хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.5 дахь заалтыг тус тус үндэслэн мэргэжлийн дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх үүрэг бүхий "Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл"

1.1-р зүйл, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрэм, 2018.02.26

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ

10.1.9. Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн геологийн судалгааны ажлын тайлан, ашигт малтмалын ордыг ашиглах болон баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлд дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах үүрэг бүхий мэргэшсэн мэргэжилтнээс бүрдсэн гишүүдтэй Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл байгуулах, түүний дүрэм, шинжээчийн ажлын хөлс тооцох аргачлалыг батлах;

48.4. Төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 48.3-т заасан тайлан, 48.6.1-д заасан техник-эдийн засгийн үндэслэлд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс мэргэшсэн мэргэжилтнийг шинжээчээр 30 хоногт багтаан томилуулж, 90 хоногт багтаан хэлэлцүүлж дүгнэлт гаргуулсны үндсэн дээр уг нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх, хүлээн авах, тайлан, техник, эдийн засгийн үндэслэлийг анхдагч материалын хамт мэдээллийн санд бүртгэх тухай шийдвэр гаргана.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

ГАЗРЫН ТОСНЫ ТУХАЙ

8.1.6. газрын тосны нөөцийн тооцооны тайлан, орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөөг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж дүгнэлт гаргуулах ажлыг зохион байгуулах;

9.1.5. газрын тос, уламжлалт бус газрын тосны нөөцийн хөдөлгөөнийг хянах, Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд бүртгүүлэх;

9.1.11. газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэж, хүлээн авах;

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ

10.1.4. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, түгээмэл тархацтай ашигт малтмалын ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг хүлээн авах тухай шийдвэр гаргах;

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ТУХАЙ

28.4.5. Ашигт малтмалын тухай хуулийн 48.3-т заасны дагуу ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн нэгдсэн тайланг батлагдсан маягт, шаардлагад нийцүүлэн боловсруулж, анхдагч материалын хамт геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгөх.

Panel Meetings of Mineral Resources Professional Council

 
 

Sub-Council for

Mineral Exploration Results

Panel Meeting 1
2020.02.05
2020.02.06
Panel Meeting 2
Panel Meeting 3
2020.04.16
Panel Meeting 4
2020.05.01
Panel Meeting 5
2020.05.08
Panel Meeting 6
2020.05.22
Panel Meeting 7
2020.05.27
 

Sub-Council for

Geological Researches

 

Sub-Council for

Feasibility Studies

The Mongolian Institute of Geosciences and Mining
Ulaanbaatar, Mongolia
  • LinkedIn
  • Facebook
@ 2020 MPIGM. All rights reserved.