NEWS

 

МГУУМИ-ын 2020 Чуулган амжилттай боллоо.

МГУУМИ-ын 2020 Чуулган цахим хэлбэрээр 2020 оны 9 сарын 28-д болж гишүүддээ үйл ажиллагааны тайлангаа тайлагналаа. Чуулганаар цахимаар идэвхитэй гишүүдийн дунд санал асуулгаар хийгдсэн Удирдах Зөвлөлийн гишүүдийн сонгуулийн үр дүнг танилцуулж Удирдах Зөвлөлийн гишүүд /9/ болон Хяналтын Зөвлөлийн гишүүд /3/-ийг сонголоо. Удирдах Зөвлөлд Б.Оюунгэрэл, Д.Бат-Эрдэнэ, З.Ганбаатар, А.Эвийхүү, Д.Чилхаажав, Х.Уламбадрах, Д.Гэрэлгуа, Т.Оргодол, Д.Билэгтүвшин нар, Хяналтын Зөвлөлд Н.Ичинноров, О.Майбаяр, Д.Батням нар сонгогдлоо. Чуулганы үеэр шинэ Удирдах Зөвлөлийн анхны хурал хуралдаж УЗ-ийн даргад Д.Чилхаажав, Х.Уламбадрах нар нэр дэвшиж нууц санал хурааснаар 5:4 харьцаагаар Д.Чилхаажав УЗ-ийн дарга буюу МГУУМИ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Чуулганд 2020 оны идэвхитэй 235 гишүүний 133 гишүүн буюу 57% нь бүртгүүлж оролцов. Эдгээрээс 69 хүн санал өгөх хугацаанд өөрийн цахим хаягаар нэвтрэн УЗ-ийн сонгуульд оролцсон нь Чуулганд бүртгүүлсэн гишүүдийн 52% болсон байна.

МГУУМИ

Board Meeting

Удирдах Зөвлөл хуралдлаа.

MPIGM

MOU signed between CRIRSCO and the Ministry of Ecology and Natural Resources of the Republic of Azerbaijan

CRIRSCO ба Азербайжан улсын Экологи, Байгалийн нөөцийн Яам хамтран ажиллах санамж бичиг зурлаа.

CRIRSCO

CRIRSCO 2020 Annual Meeting

CRIRSCO-ын 2020 оны жилийн хурал цахим хэлбэрээр 2020 оны 9 сарын 14-19-ны хооронд 6 өдөр болох ба өнөөдөр 5 дахь өдрөө хуралдана. Энэ хуралд МГУУМИ-ын MRC хорооны төлөөлөл, МГУУМИ-ын гишүүн, УУХҮЯ-АМГТГ, Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хорооны төлөөллүүд оролцож байна. Хуралд дэлхийн бүх тивээс CRIRSCO болон гишүүн 14 байгууллагаас уригдсан 70 гаран төлөөлөл Хайгуулын ажлын үр дүн, ашигт малтмалын нөөц, баялгийг нээлттэй тайлагнах талаар өргөн хүрээтэй хэлэлцэж байна. Мөн CRIRSCO-ын дотоод зохион байгуулалт, гишүүдийн тайлан болон шинээр гишүүн болох сонирхолтой улс орнуудын илтгэл хэлэлцэгдэж байна.

МГУУМИ MRC Хороо

Ethics Committee Meeting

Ёс Зүйн Хороо хуралдлаа.

MPIGM

Mineral Resources Professional Council of Ministry of Mine and Heavy Industry 6th Panel Meeting for Exploration Results session took place today

Өнөөдөр ЭБМЗ-ийн Ашигт малтмалын хайгуулын асуудал хэлэлцэх салбар зөвлөл хуралдаж 6 тайлан хэлэлцлээ.

Source from MMHI

Board meeting discussed about MPIGM strength and further actions.

МГУУМИ-ын Ёс зүйн Хороо хурлаа хийж цаашдын ажлыг хэлэлцлээ.

MPIGM

Mineral Resources Professional Council of Ministry of Mine and Heavy Industry 7th Panel Meeting for Exploration Results session took place today

Өнөөдөр ЭБМЗ-ийн Ашигт малтмалын хайгуулын асуудал хэлэлцэх салбар зөвлөл хуралдаж 13 тайлан хэлэлцлээ.

Source from MMHI

Ethics Committee meeting was held.

МГУУМИ-ын Ёс зүйн Хороо шинэ бүрэлдэхүүнээрээ анхны хурлаа хийлээ.

MPIGM

ANNOUNCEMENT

 

ЧУУЛГАН 2020

2020 оны гишүүдийн чуулган 9 сарын 25-д цахим хэлбэрээр явагдах тул 2020 оны 9 сарын 20-ны дотор гишүүд бүртгүүлж идэвхитэй оролцоно уу. Бүртгэлийг вэб хуудсанд бүртгүүлэн хийлгэх тул "Чуулган 2020" хуудсан зочлон бүртгүүлнэ үү.

MPIGM

МГУУМИ ЧУУЛГАН 2020

МГУУМИ-ын гишүүдийн ЧУУЛГАН-ыг цахим хэлбэрээр зохион байгуулахаар болсон тул гишүүн та МГУУМИ-ын цахим хуудсанд бүртгэлээ хийлгэнэ үү. Бүртгэлийг хийлгэхдээ МГУУМИ-д бүртгэлтэй емэйл хаягаа ашиглана уу.

МГУУМИ

МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ

2020 оны 7-р сарын 1-ээс өмнө 2020 оны сунгалтаа хийлгэсэн мэргэжилтнүүдийн мэргэшлийн зэрэг сунгасан хугацаанд хүчинтэй болно.

МГУУМИ

The Mongolian Institute of Geosciences and Mining
Ulaanbaatar, Mongolia
  • LinkedIn
  • Facebook
@ 2020 MPIGM. All rights reserved.